Query-г зөв, оновчтой бичих нь программын гүйцэтгэлийн амин сүнс болохоос гадна код бичих, тест хийх, бааг илрүүлэх үеийн ажлыг ихээхэн хөнгөвчилдөг. Энэ постоороо түгээмэл тулгардаг асуудлуудыг энгийнээр шийдэх хэдэн query-г хүргэе. Зарим нь өдөр тутмын хар бор кодчилолд төдийлөн хэрэглэгддэгүй ч байж магадгүй. Гэхдээ харж байгаагүй юм хэрэг болдоггүй гэдэг шиг мэдэж аваад, хэрэглээд сурчихвал юм болгонд л хэрэг болохыг үгүйсгэхгүй. 1. DUAL table Oracle дээр 1 мөр, 1 баганатай DUAL table анхнаасаа үүссэн байдаг ба ямар нэгэн илэрхийллийн үр дүнг select хийхэд ашиглавал тохиромжтой. Ж: select SYSDATE from dual -- Системийн огоог харах select 18 * 10 from dual -- Илэрхийллийн үр дүнг харах 2. Сарын эхний өдрийг харах SELECT TRUNC (SYSDATE, 'MONTH') "First day of current month" FROM DUAL 3. Сарын сүүлийн өдрийг харах SELECT TRUNC (LAST_DAY (SYSDATE)) "Last day of current month" FROM DUAL 4. Сарын өдрийн тоог харах SELECT CAST ...