Өнөө цагт гэж эхлэхээр л нойр хүрчихдэг гэдэг шиг өнөө цагт зөв бичдэг хүн тун ховор болжээ. Яг үнэндээ өмнө зөв бичдэг байсан юм уу, үгүй юү мэдэхгүй л дээ. Хүмүүс л тэгж яриад байдаг юм :D Ямартай ч одоо бол ховор нь ховор. Хамгийн аймаар нь буруу бичсэндээ гэмшиж, сурахыг эрмэлзэхийн оронд яаж ийгээд л өөрийгөө өмөөрч, зөвтгөж байдаг. Кирил үсгийн дүрэм монгол хүний бие физиологид тохирохгүй, Дамдинсүрэн гэдэг нөхөр шал дэмий юм зохиосон, би янзын зөв бичдэг байсан чинь дүрмийг өөрчлөөд хаячихжээ, би яг ингэж заалгаж байсан, ингэж бичихээр эвтэйхэн харагдаад байдаг юм, тэгж бичвэл хүмүүс буруу гэж бодно гэх мэт барагдашгүй олон шалтагтай. Зарим нь би программист эсвэл эдийн засагч юм чинь надад алдаагүй бичих шаардлага ерөөсөө байхгүй, гол нь ойлгож байхад л болно гэж зөрүүдэлдэг. Хүмүүс нүүр тулан харилцах боломжгүй үед мэдээлэл солилцох, бие биенээ ойлгох зорилгоор анх бичиг үүсэж байсан билээ. Хэдэн арван мянган жилийн тэртээх агуйн хана, ...
Нүүдэлчдийн эртний тоглоомуудын нэг болох шагайгаар тоглож үзээгүй хүн бараг байхгүй биз. Маниусыг ухаан орж байх үед зах зээл хэмээгч рүү дөнгөж орж байсан болоод ч тэр үү, шагайнаас өөр тоглочихмоор юм ч бараг байдаггүй байсан. Морь уралдуулах, шагай таалцах, шагай шүүрэх, дөрвөн бэрх орхих гээд л мөн ч сайхан тоглоомууд байж билээ. Гэснээс зарим хоолны газрууд ширээн дээрээ 4 шагай, мэргэлэх хүснэгтийн хамт тавьсан харагддаг. Хүснэгт нь 24 боломжтой байдаг ба заримдаа тохирох хувилбар олдохгүй, самгардах үе бишгүй тохиолддог. Ингэхэд 4 шагайг хаяхад нийтдээ хэдэн янзаар буух вэ? Алгебрын аргаар амархан тооцоолчхож болно л доо. Гэхдээ илүү хялбар аргаар, ө.х random буюу санамсаргүйгээр тоо сонгох аргаар бодъё. 1, 2, 3, 4 нь харгалзан морь, тэмээ, хонь, ямаа байг. Тэгвэл нэлээн хэдэн удаа (бүх боломжоор буухаар) давтаж санамсаргүйгээр 4 тоо сонгоод, уг 4 тоо өмнө сонгогдсон эсэхийг шалгаад, сонгогдоогүй бол боломжийн тоогоо нэмэгдүүлээд явна гэсэн үг. Нийт боломж (давхардсан тоогоо...