Өнөө цагт гэж эхлэхээр л нойр хүрчихдэг гэдэг шиг өнөө цагт зөв бичдэг хүн тун ховор болжээ. Яг үнэндээ өмнө зөв бичдэг байсан юм уу, үгүй юү мэдэхгүй л дээ. Хүмүүс л тэгж яриад байдаг юм :D Ямартай ч одоо бол ховор нь ховор.
Хамгийн аймаар нь буруу бичсэндээ гэмшиж, сурахыг эрмэлзэхийн оронд яаж ийгээд л өөрийгөө өмөөрч, зөвтгөж байдаг. Кирил үсгийн дүрэм монгол хүний бие физиологид тохирохгүй, Дамдинсүрэн гэдэг нөхөр шал дэмий юм зохиосон, би янзын зөв бичдэг байсан чинь дүрмийг өөрчлөөд хаячихжээ, би яг ингэж заалгаж байсан, ингэж бичихээр эвтэйхэн харагдаад байдаг юм, тэгж бичвэл хүмүүс буруу гэж бодно гэх мэт барагдашгүй олон шалтагтай. Зарим нь би программист эсвэл эдийн засагч юм чинь надад алдаагүй бичих шаардлага ерөөсөө байхгүй, гол нь ойлгож байхад л болно гэж зөрүүдэлдэг.
Хүмүүс нүүр тулан харилцах боломжгүй үед мэдээлэл солилцох, бие биенээ ойлгох зорилгоор анх бичиг үүсэж байсан билээ. Хэдэн арван мянган жилийн тэртээх агуйн хана, чулуун дээр зурж үлдээсэн амьтдын дүрс бүхий зураг бичиг нь бичиг үсгийн эхлэлийг тавьж байжээ. Тэрнээс хойш олон үе шатыг дамжин хөгжиж, боловсронгуй болсоор элдэв янзын үсэг, тэмдэгттэй, толгой эргүүлэм дүрэмтэй орчин үеийн бичиг үсэг бий болжээ.
Өнгөцхөн бодоход нээрэнгээсээ ойлголцож л байвал зөв бичих нь тийм ч чухал биш мэт бодогдох боловч тийм биш юм. Таны бичсэн зүйл таныг ямаршуу нөхөр вэ, ялангуяа таны боловсролын түвшин ямар вэ гэдгийг юу юунаас илүү шударгаар илэрхийлэх тодорхойлолт гэхэд буруудахгүй. Хэдий утга төгөлдөр, чухал юм бичсэн ч хамгийн түрүүнд үг, үсгийн алдаа нь нүдэнд тусаад, агуу бичвэрийг чинь хэн ч тоож уншихгүйд хүрнэ. Мэйл, чат, гэрээ хэлэлцээр, ажлын холбогдолтой янз бүрийн баримт бичиг боловсруулах шаардлага өдөр бүр гардаг учраас харилцаж буй хүндээ зөв сэтгэгдэл төрүүлж, ажлаа бүтээмээр л байгаа бол зөв бичихээс өөр сонголтгүй билээ.
Ингэхэд ямар дүрэм баримталж бичих вэ?
1983 онд Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын зохиосон "Монгол үсгийн дүрмийн толь" хэмээх бүтээл дэх 64 дүрмийг баримтална. Хэрэв та 83 оноос өмнө боловсрол эзэмшээгүй л бол таны заалгасан дүрэм яг тэр чигээрээ мөрдөгдөж байгаа бөгөөд хэн ч самраагүй, юу ч өөрчлөгдөөгүй гэдгийг баттай хэлье (2011 онд журамласан зарим үгийг эс тооцвол).
64 их тоо биш байгаа биз? Өдөрт хоёрхон дүрэм тогтоож авахад л сарын дотор бүгдийг нь мэдээд авчихна. Бас болоогүй ихэнх нь таны мэддэг эсвэл мэдээд ч хэрэггүй дүрэм гээд бод доо. Тэгэхээр ямар ч алдаагүй бичиж сурахад ердөө л 20 орчим дүрэм мэдэж байхад л хангалттай. Энэ удаагийн постоороо 64-өөс гадна хандлагын чанартай ямар дүрмүүд баримтлах ёстой вэ гэдгийг товчхон бичээд, дараа дараагийн постоороо зөв бичихэд шаардлагатай дүрмүүдийг хэрхэн, яаж хялбар тогтоож, хэрэгжүүлэх талаар хүргэх болно.
Дүрэм 1. Ямар ч мэргэжилтэй, юу ч хийдэг бай, хаана ч, юу ч бичсэн кирил үсгээр, зөв бичихийг эрмэлз.
Дүрэм 2. Багадаа тэгж заалгаж байсан гэж бат итгэдэг мухар сүсгээсээ сал, март.
Дүрэм 3. Эвтэйхэн гоё харагдаж байсан ч буруу л бол буруу. Улаан өнгөнд дуртай гээд улаан гэрлээр гардаггүй шүү дээ. Тэнэг харагдахаар байсан ч дүрмээрээ л бич.
Дүрэм 4. Бүх нийтээрээ алдаатай бичсээр байгаад зөв мэт санагддаг болсон боловч зөв хувилбараар нь бич (Ж: банкинд -> банканд, програм -> программ г.м). Боловсрол муутай, алдаатай бичдэг хүмүүст тааруулж албаар буруу бичих шаардлага ерөөсөө байхгүй.

Comments
Post a Comment