Ажил, мэргэжлийн хүрээнд ганц хоёр мэддэг юмаа болон сурснаа бататгах, бусадтай хуваалцахад энэхүү блогийн зорилго оршмой.
Нүүдэлчдийн эртний тоглоомуудын нэг болох шагайгаар тоглож үзээгүй хүн бараг байхгүй биз. Маниусыг ухаан орж байх үед зах зээл хэмээгч рүү дөнгөж орж байсан болоод ч тэр үү, шагайнаас өөр тоглочихмоор юм ч бараг байдаггүй байсан. Морь уралдуулах, шагай таалцах, шагай шүүрэх, дөрвөн бэрх орхих гээд л мөн ч сайхан тоглоомууд байж билээ. Гэснээс зарим хоолны газрууд ширээн дээрээ 4 шагай, мэргэлэх хүснэгтийн хамт тавьсан харагддаг. Хүснэгт нь 24 боломжтой байдаг ба заримдаа тохирох хувилбар олдохгүй, самгардах үе бишгүй тохиолддог. Ингэхэд 4 шагайг хаяхад нийтдээ хэдэн янзаар буух вэ? Алгебрын аргаар амархан тооцоолчхож болно л доо. Гэхдээ илүү хялбар аргаар, ө.х random буюу санамсаргүйгээр тоо сонгох аргаар бодъё. 1, 2, 3, 4 нь харгалзан морь, тэмээ, хонь, ямаа байг. Тэгвэл нэлээн хэдэн удаа (бүх боломжоор буухаар) давтаж санамсаргүйгээр 4 тоо сонгоод, уг 4 тоо өмнө сонгогдсон эсэхийг шалгаад, сонгогдоогүй бол боломжийн тоогоо нэмэгдүүлээд явна гэсэн үг. Нийт боломж (давхардсан тоогоо...
Comments
Post a Comment