Skip to main content

Hello world

Ажил, мэргэжлийн хүрээнд ганц хоёр мэддэг юмаа болон сурснаа бататгах, бусадтай хуваалцахад энэхүү блогийн зорилго оршмой.

Comments

Popular posts from this blog

4 бэрх

Нүүдэлчдийн эртний тоглоомуудын нэг болох шагайгаар тоглож үзээгүй хүн бараг байхгүй биз. Маниусыг ухаан орж байх үед зах зээл хэмээгч рүү дөнгөж орж байсан болоод ч тэр үү, шагайнаас өөр тоглочихмоор юм ч бараг байдаггүй байсан. Морь уралдуулах, шагай таалцах, шагай шүүрэх, дөрвөн бэрх орхих гээд л мөн ч сайхан тоглоомууд байж билээ. Гэснээс зарим хоолны газрууд ширээн дээрээ 4 шагай, мэргэлэх хүснэгтийн хамт тавьсан харагддаг. Хүснэгт нь 24 боломжтой байдаг ба заримдаа тохирох хувилбар олдохгүй, самгардах үе бишгүй тохиолддог. Ингэхэд 4 шагайг хаяхад нийтдээ хэдэн янзаар буух вэ? Алгебрын аргаар амархан тооцоолчхож болно л доо. Гэхдээ илүү хялбар аргаар, ө.х random буюу санамсаргүйгээр тоо сонгох аргаар бодъё. 1, 2, 3, 4 нь харгалзан морь, тэмээ, хонь, ямаа байг. Тэгвэл нэлээн хэдэн удаа (бүх боломжоор буухаар) давтаж санамсаргүйгээр 4 тоо сонгоод, уг 4 тоо өмнө сонгогдсон эсэхийг шалгаад, сонгогдоогүй бол боломжийн тоогоо нэмэгдүүлээд явна гэсэн үг. Нийт боломж (давхардсан тоогоо...

Regular expression-ий түгээмэл хэрэглээ

    Regular expression нь string буюу текстээс тодорхой бүтэц бүхий хэсгийг хайж олох зорилготой загвар (pattern) юм. Regular expression-г regex гэж товчилдог. Бүх программчлалын хэл дээр regex-тэй ажилладаг класс, функцүүд байдаг ба тухайн хэлний онцлогоос хамаарч класс, функц нь элдэв янзаар бичигддэг боловч regex нь яг адилхан, нэг стандартын дагуу бичигдэнэ. Өдөр тутмын амьдралд түгээмэл тохиолддог зарим асуудал(бодлого)-ыг жава дээр regex ашиглаж хэрхэн хялбар шийдэж болохыг жишээгээр тайлбарлая.     Жава дээр Pattern , Matcher класуудын тусламжтайгаар хэрэгжүүлнэ. 1. Регистрийн дугаар шалгах (Эхний хоёр орон кирил том үсэг, араас нь 8 оронтой тоо) Pattern ptrn = Pattern.compile("([А-Я|Ө|Ү]{2})(\\d{8})"); Matcher matcher1 = ptrn.matcher("БИ88042515"); Matcher matcher2 = ptrn.matcher("AB88042515"); System.out.println(String.format("1: %s; 2: %s", matcher1.matches(), matcher2.matches())); Хариу: 1: true; 2: false Pattern...

Зөв бичицгээе#1

    Өнөө цагт гэж эхлэхээр л нойр хүрчихдэг гэдэг шиг өнөө цагт зөв бичдэг хүн тун ховор болжээ. Яг үнэндээ өмнө зөв бичдэг байсан юм уу, үгүй юү мэдэхгүй л дээ. Хүмүүс л тэгж яриад байдаг юм :D Ямартай ч одоо бол ховор нь ховор.    Хамгийн аймаар нь буруу бичсэндээ гэмшиж, сурахыг эрмэлзэхийн оронд яаж ийгээд л өөрийгөө өмөөрч, зөвтгөж байдаг. Кирил үсгийн дүрэм монгол хүний бие физиологид тохирохгүй, Дамдинсүрэн гэдэг нөхөр шал дэмий юм зохиосон, би янзын зөв бичдэг байсан чинь дүрмийг өөрчлөөд хаячихжээ, би яг ингэж заалгаж байсан, ингэж бичихээр эвтэйхэн харагдаад байдаг юм, тэгж бичвэл хүмүүс буруу гэж бодно гэх мэт барагдашгүй олон шалтагтай. Зарим нь би программист эсвэл эдийн засагч юм чинь надад алдаагүй бичих шаардлага ерөөсөө байхгүй, гол нь ойлгож байхад л болно гэж зөрүүдэлдэг.    Хүмүүс нүүр тулан харилцах боломжгүй үед мэдээлэл солилцох, бие биенээ ойлгох зорилгоор анх бичиг үүсэж байсан билээ. Хэдэн арван мянган жилийн тэртээх агуйн хана, ...